Монголд 28 багийн 11500 зүйл бүртэгдсэн (Намхайдорж, 1995).
Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт 20 баг, 70 гаруй төрлийн 500 гаруй зүйлийн үе хөлтөн шавьжны цуглуулгатай.
Музейн ургамлын сан хөмрөгт 68 овогт хамаарах 282 төрлийн 538 зүйл ургамлын 2000 шахам хатаадас хадгалагдаж байдгийн дотор монгол оронд ховор, нэн ховор болон улаан номонд бүртгэгдсэн нэлээд хэдэн төрөл зүйлийн цуглуулга байдаг. Түүнээс гадна эмийн, хүнсний болон бусад ач холбогдлоор өндөр ургамлын цуглуулгууд бий.
Монгол оронд 19 баг 61 овгийн 472 зүйл шувуу бүртгэгдээд байна. Тэдгээрийн 81 нь суурин, 391 нь нүүдлийн ба дайрч өнгөрдөг зүйлүүд.
Байгалийн түүхийн музейд 17 баг 46 овгийн 257 зүйл шувууны цуглуулга байна.
Хөхтөн амьтны сан хөмрөгт 8 баг 21 овгийн 90 зүйл амьтны чихмэл, арьс, эвэр, гавлын ясны цуглуулга бий. Хөхтөн амьтдыг үзэгчидэд ойр сонирхолтой байлгах үүднээс таг, тайга, ойт хээр, хээр, говь цөлийн бүсийн экосистемийг байгалийн зурсан зурагтай зохицуулан дэглэн үзүүлдэгээрээ онцлог юм.
Музейн давхаpуудын план зураг.
1. Газарзүйн танхим
2. Түүхэн геологийн танхим
3.Сансар, Антрактид, Дэлгэрэнгүй...






![]() | Өнөөдөр | 2 |
![]() | Өчигдөр | 56 |
![]() | Энэ долоо хоногт | 427 |
![]() | Өнгөрсөн долоо хоногт | 534 |
![]() | Энэ сард | 1899 |
![]() | Өнгөрсөн сард | 2821 |
![]() | Нийд өдрүүд | 36738 |