Байгалийн түүхийн музейн тухай цухасхан...

Олон мянган жилийн түүхтэй, эртний өвөрмөц соёлтой Монгол орны асар уудам тал хээр, хангай говийн баян тансаг хараа булааж сэтгэл татсан ховор нандин зүйлсийг ихэвчлэн биет үзүүлэнгээр харуулсан баялаг үзмэрүүдийг тус музейгээс үзэхдээ Та их цаг хэмнэж, монгол орны тухай нилээд өргөн ойлголт авна гэдэгт итгэж байна.

Тус музейг анх 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулж 1940-1941 онд орон нутаг судлах музей, 1956-1991 онд Улсын төв музей, 1992 оноос Байгалийн түүхийг музей болон болон өөрчлөгдөж иржээ. Одоо тус музей  геологи газарзүй, ургамал амьтны аймаг, палеонтологи болон хүн судлал гэсэн үндсэн салбаруудыг хамарсан байгалийн шинжлэлийн түүхэн музей болохоор шинэчлэгдэн ажиллаж байна. Байгалийн түүх нь дэлхийн үүслээс эхлээд ургамал, амьтад, хүний гарал үүслийг хамарсан асар урт хугацаа буюу 4,7 миллъярд жилийн түүхэн процессыг хамардаг бөгөөд манай музей эдгээр үйл явдлын хураангуйг үзмэрээр тодотгон харуулж хүмүүсийн оюуны мэдлэгт нэмэрлэж сурталчилдаг тул цар хүрээ, харуулах үзүүллэгээрээ агуу том үйл явдлыг илэрхийлдэг юм.

Байгалийн Түүхийн музей нь нийт 6000  гаруй үзмэр цуглуулгатай бөгөөд эдгээр үзмэрүүдийнхээ  45 орчим хувийг байнгын үзүүллэгт дэлгэн үзүүлж жилдээ дунджаар 80 гаруй мянган хүнд үйлчилдэг.

Байгалийн түүхийн музейн бусад музейнүүдээс ялгарах нэг онцлог нь урд хэн нэгэний бүтээсэн, бий болсон эд өлгийн зүйлийг дэглэж үзмэр болгодоггүй байгаль дээрээс цуглуулсан цуглуулгаа лабораторын түвшинд өөрсдийн хүч хөдөлмөрөөр боловсруулж үзмэр болгохын зэрэгцээ  тэдгээрийг байгаль дахь орчинд нь ойртуулж, амьдруулж чаддаг нь үзэгчдын таашаалд хүрсээр байна. Монголын Байгалийн түүхийн музей өдгөө захирал, маркетингийн менежер, үйлчилгээний зохион байгуулагч, эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн эрхлэгч, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, тайлбарлагч, зураач дизайнер, чихмэлийн мастер, нягтлан бодогч, аж ахуй, кассын эрхлэгч, бичиг хэрэг, номын сангийн  эрхлэгч, үзмэр харагч гэх мэт нийт 40  гаруй орон тоотой үйл ажиллагаагаа явуулж гадаад дотоодын зорилго нэгт мэргэжлийн байгууллага, судлаач нартай хамтран ажиллаж байна.

 
  • Таны сонорт

  • Сүүлд нэмэгдсэн

1_davharМузейн давхаpуудын план зураг.

1. Газарзүйн танхим

2. Түүхэн геологийн танхим

3.Сансар, Антрактид,  Дэлгэрэнгүй...

Developed by JoomVision.com

САНАЛ АСУУЛГА

Байгалийн түүхийн музейн талаарх үзэгчдийн үнэлгээ.